written by Uchiral

Nevermind 1


Шөнө унтаж чадсангүй ээ,толгойд элдэвийн бодол эргэлдэж,ямар нэг зүйлээс
айгаад ч байгаа юм шиг.Ирээдүйгээсээ,хойшдийн амьдралаасаа.Гэхдээ хүнд заяасан мэдрэмжүүд дотроос явж явж хамгийн агуу,амьдралд урин дуудсан мэдрэмж бол яалтчгүй Итгэл найдвар,амьдралд дурлах дурлал юм шиг.Өөрийгөө би сэтгэлийн тэнхээтэй,хат суусан нэгэн гэж хэлэхгүй ч өнгөрсөн цаг мөчүүдэд учирсан хар дарсан зүүд шиг тэр бэрхшээл зовлонг яаж давж гарж байсан юм болоо?гэж гайхдаг юм. Шинэ өдөр,шинэ өглөө эхэллээ...Нар мандаж,урьд өдөрүүдэд барайгаад байсан өнөөх сүрхий үүлс ор мөргүй сарнин одож.Тунгалаг өглөө,цэлмэг тэнгэрт би дуртай... Тиймээ,бүүдгэр тэнгэр шиг бүдэрч гутарж явах үе байхад,цэлмэг нар шиг цэнгэж мишээж ч явах өдөр бас байдаг.Юундаа ч гуних билээ.Харин энүүхэндээ гэж хэлэхэд дээд тэнгэрийн бэлэг,цог золбооний билэгдэл болсон Залуу нас минь чи,чадвал намайгаа уучилна биз дээ.Эргэн ирэхгүйгээр намайг үүрд орхин одох тэр цагт чинь эргэж харамсахгүй амьдрах юмсан гэвч хар цагаан ээлжилсэн энэ орчлонг яалтай ч билээ.Амьдрал,залуу нас,гуниг баясал...Харин цаг хугацаа урсан одсоор...

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Арслангийн орд
Мэлхийн орд
Ихэрийн орд
Үхэрийн орд
Би хэн юм бэ?

Найзууд

yuki
Tsoomii






:-)
 
xaax