written by Uchiral

Би хэн юм бэ?

Өөдөөс минь ширтэн зогсох энэ залууг би сайн мэднэ.24 жил надтай цуг уйлж дуулж,
жаргаж зовж,хамаг бүхнийг маань хамтдаа хуваалцан адармаатай амьдрал-
ыг алхам ч холдохгүйгээр цуг туулсан энэ хүн...Харин яагаад ч юм сүүлийн хэдэн
жилүүдэд би түүнээс залхаж,тэр ч байтугай бүр үзэн ядаад ч байх шиг боллоо.Огтхон
ч хайрлахыг хүсэхгүйгээр барахгүй бүр тэвчээр минь барагдаж,мунхагийн ч гэхүү,эс
бөгөөс аргаа ядсан тэнэгэрхэлээс гэхүү алах гэж хэд хэдэн удаа дайрсан ч тохиолдол
бий.Мань хүн гэтэл яасан гээч,уурлаж айх нь бүү хэл өчүүхэн ч гомдсонгүй,амь насанд
нь халдахаар завдлаа гэж хэнд ч гомдол мэдүүлсэнгүй.Үгүй ядаж надаас холдож хаа
нэг тийшээ ч алга болсонгүй,урьдний хэвээр л хажууд минь бараадан юу ч болоогүй юм
шиг л гэлдэрсээр...Хөөрхий дөө энэ нэг амьтан бүр шалдаа буусан юм шив гэж бодох
бүр өрөвдөх ч шиг,тэгснээ гэмгүй байхад нь алах гэж улайрж байснаа бодохоор айдас
ч хүрэх шиг.Юу хүсээд,яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хажууд өдий олон жил явсаар...
Чааваас гэж,цагтаа бас хүн шиг л сайхан амьдарч,бусдийн л ижил явсан юм даа гэж
бодохоор,цааш нь харуулах гэж увайгүй аашилж байснаа цайруулах гэж ядахдаа хааяа
муу анддаа ганц юм задалж,орон зайнд нь нэвтэрэхийг хичээн хөөрөлдөж суух ч үе бий.
Хайртай хүмүүстэйгээ элэг бүтэн элбэг хангалуун амьдарж,бага балчир насандаа хөөр
баяр дүүрэн тоглож наадан,удалгүй дунд сургуульд орж үеийхэнтэйгээ бужигнаж,дурлаж
хайрлан,чухам л сэргэлэн болжмор шиг жиргэж явсан тэр л үеүүдээс нь би хамт явсаан...
Хайртай охинтойгоо болзчихоод үдшийн намуухан гудамжаар гэрлүүгээ буцаж явахад нь,
хамгаас дотно гэр бүлийхэнтэйгээ хөгжилдөн жаргаж байсан тэр үеүүдэд нь ч гэсэн би
андын ёсоор цуг баясан цэнгэж,бас цугтаа ч гуних үе байсныг алийг тэр гэхэв.
Заримдаа би,-"Миний муу найз жаргалтай байх шив дээ?"хэмээн инээмсэглэн асуухад
тэр,-"Тиймээ,найз нь жаргалтай байна.Энэ амьдрал үнэхээр сайхан юм"гэж сэтгэл
хангалуун хэлдэг байж билээ.Цаг хугацаа урсан өнгөрж,амьдралын ээдрээ нугачаанд
төөрөлдөн будилахын хирээр нөгөөх жаргалтай хүн маань улам барьц алдан бүдчиж,
дотно хайртай гэсэн хүмүүсийнх нь зарим нь цагийн эрхээр хорвоог орхин,зарим нь
амьдралийн эрхээр салан одох гээд өөр бас бус зовлон бэрхшээл алийг тэр гэх вэ?
Хир чадлаараа даван гарах гэж хичээвч заримдаа хүч мөхөстөх ч үе байсан биз....
Цог золбоогоо алдсаар,нүднйх нь гал унтарж,нүүрэн дэхь инээмсэглэл жавхаа ч ор
мөргүй хулжин одож.Зуны тэр нэгэн өдөр түүнтэй уулзах боломж тохиож мань хүнтэй
хөөрж суулаа.Тэгэхэд манай хүний амьдралд нилээд чухал,амьдралийн аз жаргалтай
мөчүүдийн нэг гэж хэлж болох учирал тохиолдоод байсан үе.Би ч сэтгэлийг нь улам
сэргээх санаатай тэр тухай нь л яриаад байлаа,манай хүн ч бөөн баяр.Тэгээд би,
-"За харвуу,уйлах нэг өдөр байхад инээх өдөр гэж энэ дээ.Сайхан биш байна гэжүү?"
гэхэд тэр,-"Мэдээж сайхан байлгүй яах вэ.Гэхдээ энэ бүхэн хир удаан байх бол?"
хэмээн олдсон жаахан жаргалаа харамнан зуурсан өнгөөр хэнээс ч юм асууж билээ.
Нэг л үл итгэсэн,хар бараан өнгөөр хорвоог хардаг болчихсон найзыгаа урьдийн хэвэнд
нь оруулах гэж учирлаж аргадан,уурлаж тэр байтугай уйлж байгаад мөн ч их ухааруулах
гэж үзсэн дээ хүмүүс.Хаа очиж муу хүний заяа хатавчинд гэгчээр мань хүнд дандаа
сайн сайхан хүмүүс тааралдна.Гэлээ ч төд удалгүй мөнөөх хүмүүс маань түүнээс залхаж
төвөгшөөн,бүр гомдож бухимдан холдон одоцгоодог боллоо.Хайр энэрэлийг нь үл
тоомсорлон,харанхуй нуугдмал буландаа шигдсээр байсанд,гэрэл гэгээ рүү хөтлөн
аваачих гэж оролдох тэдгээр хүмүүсээс дөлөн улам арагш зүтгэсээр байдагт тэдгээр
хүмүүс гайхаш нь тасрахгүй ч яахав дээ.Учир нь олддоггүй заяагүй амьтан ч бол гэж
заримдаа уур хүрнэ.Тэгээд нэг өдөр зориуд хэрэг болгож түүнтэй уулзахаар зорилоо.
Нилээд ярилцаж суусны эцэст би түүнээс яагаад ийм утгагүй араншин гаргаж хүмүүсийг
өөрөөсөө холдуулаад байдгийг эвтэйхэн асуухад,-"Мэдэхгүй дээ найз минь.Заримдаа
өөрийгөө ч ойлгохгүй юм.Би ч гэсэн ийм байхыг юу боллоо гэж хүсэх билээ.Тэдгээр
хүмүүсийг ч би гомдооё гэж боддоггүй юм шүү,тэгээд ч тэднийг би дуудаагүй,тэд өөрсдөө
л ирсэн,бас би тэднийг хөөгөөгүй,тэд өөрсдөө л яваад өгсөн"...Гэдэн ч хөдөлөх шиг...
Көө ерөө,бас юу юу гэдэг гэнээ...гэвч биеэ бариад,-"Хэдхэн жилийн өмнө чи ямар сайхан
явлаа даа,урам зориг дүүрэн,хүсэл мөрөөдлөөр цалгиж тэмүүлж байснаа санаач!"....
Бараг л өвдөг сөгдөн алдан гуйсан даа,гэтэл тэр харин огт хувиралгүй хүйтэн өнгө
аясаар,-"Битгий ингэж яриач гэж би харин чамаас гуйя!Тэгээд ч чамд гэж хэлэхэд...
Чиний тэр найз чинь тэдгээр хараал идсэн хэзээ ч биелэшгүй хүсэл мөрөөдөлтэйгөө
цуг аль хэдийн чөтгөр лүүгээ тонилсон,ойлгож байна уу?...ТЭР ЧИНЬ ҮХЧИХСЭН..."
Үгүй ээ,чи лав галзуурчихаж...-"Тиймээ,би галзуурсан.Энэ худал хуурмаг орчлонд
худал хуурмаг баг зүүж явахаас залхсандаа галзуурлаа.Хамгийн инээдтэй нь тэр
найз чинь амь тавихаасаа өмнө аврал өршөөл,шудрага үнэнийг хайж эцэж туйлдатлаа
бэдэрсэн ч аз дутахад тэр нь хаана ч байгаагүй!Хэн ч тэр үед байгаагүй.Тэдгээр мундаг
гомдож уурлаж,хоосон сургааль айлдагч эрхэмүүд ч тэр...тэр ч атугай эргэлзээ
төөрөгдөл дунд зүг чиг нь болж явах ёстой чи ч тэр...Хэрэгтэй үед нь та нар хамт байж
чадаагүй...Чи түүнийг үхээгүй, худлаа гэж хэлж байна,гэхдээ үнээн.Чиний энэ харж
байгаа хүн бол зүгээр л сүг сүүдэр,хөдөлж,ярьж,амьсгалж байгаагаас биш энэ бол үхдэл,
Харин чамд гэж хэлэхэд чи ч гэсэн надтай адилхан,үхчихсэн шүү дээ!Үнэн үү?....Яагаад
хариулахгүй байна,алив дуугараач!?!?...ЧИ Ч ГЭСЭН ҮХЧИХСЭН ШҮҮ ДЭЭ...!!!"
Чих шуугин дотор харанхуйлна...би үхчихсэн гэжүү?үгүй ээ би амьд л байна шүү дээ...
энэ новш намайг галзууруулах нь...Уур минь дүрсхийн,хязгааргүй бухимдаж бачуурсандаа
би тэр муу зэвүүн новшийн нүүр лүү хамаг хүчээрээ дэлсэж орхилоо.Амьсгал давчдаж
нулимс хар аяндаа урсан зогсоход харин тэр аль хэдийн алга болжээ.Өмнөх шалан дээр
асгарсан толиний хэлтэрхийнүүд дундаас өөрийгөө би олж харлаа.Түг түмэн тэдгээр
миний дүр төрхнүүдийн чухам аль нь жинхэнэ БИ юм бол гэдэгийг танихад хэцүү юм
шиг санагдна.Гарнаас урсах цусаа хараад би өөрийгөө амьд гэдэгт итгэлээ...гэвч.....









Сэтгэгдэл үлдээх

20:15 , 2015-10-10 .. Бичсэн: Зочин
жингүүр



Сэтгэгдэл

16:27 , 2007-08-10 .. Бичсэн: Tsoomii
 Яагаад чиний найз өөрийгөө амьдаар нь авсанд хийсэн бэ гэдгийг найзаас чинь өөр хэн ч сайн мэдэхгүй. Амьдрал нэгэнт найзыг чинь ийм болгосон юм бол түүнийг байгаагаар нь л хүлээж ав, бүх юмс өөрчлөгддөг шүү дээ. Тэглээ гээд 24 жилийн нөхөрлөлдөө цэг тавих юм бол чи адгийн шаар болно. Чиний хэлдгээр уйлах өдөр байхад инээх нэг өдөр байна гэдэг үнэн үг шүү.

Сэтгэгдэл

11:48 , 2007-08-09 .. Бичсэн: azka
bi ch bas ingeel bgam.. gehdee bi teglee geed tewcheed l unguruh ym daa... tewcgeer ih ymand hurgedeg genelee... gehdee unen ch ym shig.. bi tegeed bi gantsaaaraa iim bish shuu dee... iim bdald bga uchnuun l hun bna... tedniig neg l zuil shan amidral temuulsen shan muruudul ni awch yawj bga gej bodohoor l bi yagaad tednees umnu buuj uguh yostoi ym bich gesen ijlihen shan amidrahiig husch bna shuu dee geel tewcheel ungurdug... HUSEL MURUUDLUUSUU BITGII HOLDOOROI! urgelj iim bhgui ee... gehdee iim bhgui geed huleelgui iim blgahgui ee geed oroldood hicheegeed bga bdalaa uurchluh geed uzeerei... yu ch unahgui ee... tegeed oroldood ehleheer buh l ym utga uchirtai goe bolood ehlene... bi ch gesen oroldool bna... za amjilt! udahgui shan setgel hangaluun tseej teneger alhanaa gej!
Bes of Luck!


Сэтгэгдэл

10:27 , 2007-08-09 .. Бичсэн: зочин
Гэвч...чи үхсээн үхсэн гэхгүй юу. Заримдаа өөрөөсөө залхах, юм бүхнээс залхах үе байдымаа...аз болоход дандаа биш юмаа....дандаа байсан бол амиа хорлочихгүй юу.

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Арслангийн орд
Мэлхийн орд
Ихэрийн орд
Үхэрийн орд
Би хэн юм бэ?

Найзууд

yuki
Tsoomii






:-)
 
xaax