written by Uchiral

My motherland,Mongolia...

Гэртээ харих юмсан...

Урт хонгилийг дагасан хаалганууд,биллиарды болон зурагтний өрөө.Шилэн ханаар
тусгаарлсан зэргэлдээх өрөө бол хоолны заал.Тэгээд корридорийн мухарт байх
спорт бялдаржуулах танхим,эсрэг талых үзүүрт интөрнөт өрөө,Салхилах,ихэвчилэн
тамхи татах гэж хүмүүсийн гардаг том тагт.Тагтний доор сагсан бөмбөг,воллөйбол
тоглох,нарлах талбай.Өдөр өнгөрөөх гэж чадах ядахаараа өөрсдийгөө зугаацуулж
буй хүмүүс,тоглох нъ тоглоцгоож,унтаж идэж,ТВ үзэн интернетеер зугаалж,хусвэл
ажилчдаас хэрэгтэй гэсэн зуйлээ хэлж аваад зураг зурж хоолний өрөөний ханан
дээр ч өлгөж болно.Араб,Бангладөш,Орос,Африк,Чили зусэн бүрийн хүмүүс өөр
өөрсдийн хэлээр толгой эргэтэл шуугилдсан бас л нэг өдөр.Хятадуудийг эс хэлвэл
ази,тэр дундаа ганцхан Монгол байгаа нъ би.Ярилцах хүн ч бараг байхгүй,муугүй
нөхцөлд өдөрийг өнгөрөөж байгаа ч бүгд бодолд дарагдаж уйтгарлсан,ямар
нэг зүйлд шаналсан хүмүүс.Тиймээ,муугуй л газар.Гэхдээ энэ боп шорон,хуулъ бус
гадаад иргэдийг буцаах хүртэл түр хорих байр.Амралтийн газар гэж андуурмаар ч
энд байгаа бүх хүмүүс ямар нэг хэмжээгээр эрх чөлөөгөө,энэ улсад байх эрхээ
хасуулсан хоригдогсод.Хүний нутаг гүний газар өнгөрүүлсэн он жилүүдийн эцсийн
зогсоол,би удахгүй эндээс явна.Эх орон руугаа,элэг нэгт ахан дүүс,хайртай хүмүүс,
дотно найзууд,өөрийн гэсэн бүхий л нандин бүхэн маанъ эх нутагт минъ бий...
Мөнгөний төлөө бусдийн л адил харъ газарийг зоръсон ч,өнөөдөр ингээд бодоход
мөнгөнөөс ч үнэтэй эрхэм нандин бүхнээ алдчихсан ч юм шиг сэтгэл нэг л хоосон
оргино.Урам зориг,залуу нас,хүсэл тэмүүлэл,хайр дурлал.Хамаг л сайхан бүхнээ
хаа нэгтээ гээчихсэн юм шиг.Харих юмсан...Тэнд хайртай бүхэн минъ бий...


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

01:46 , 2007-08-05 .. Бичсэн: Uchiral83
Thanks guys!!!

Сэтгэгдэл

21:25 , 2007-08-04 .. Бичсэн: yuki
Одоохон эргэж ирэээд л бүгдийг нь хуу хамаад авчихааа хө.

Сэтгэгдэл

16:19 , 2007-08-04 .. Бичсэн: azka
aldaj l bdag hun... aldaagaa ch bas zasch l bdag... aldsan buhnee erguulj olj awaarai... magadgui aldaagui ch bj magad... aldsan gej l bodoj bga bolohoos aldaagui ch bj magad... amjilt husye!
happy


{ Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Арслангийн орд
Мэлхийн орд
Ихэрийн орд
Үхэрийн орд
Би хэн юм бэ?

Найзууд

yuki
Tsoomii






:-)
 
xaax