written by Uchiral

Бодох хэрэгтэй...(1)

Сэгсрээд vсэр

Тариачин эр нэг шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг vзсэн шар гэнэ. Шар, хаврын өдрvvдэд уул толгодоор зугаалж идээшлэх дуртай юм санжээ. Тариачин ч шардаа их хайртай байж.

Нэг өдөр шар худагруу өнгийж байгаад хөл алдаад уначихаж гэнэ. Аз болоход худаг ус багатай байсан тул живсэнгvй.

Хаврын сайхан өдөр худгийн ёроолд унасан шар яхаа мэдэхгvй дэмий л гарах гэж мацаж байв. Гэвч бvтэлгvй болж эцэст нь шар ямарч тамир тэнхээгvй болов.

Тэгсэнч дахин дахин оролдсоор байв. Гэтэл ялтай ч билээ ерөөсөө болдоггv гэнэ. Шар дэмий л мөөрсөөр байв.

Шарынхаа мөөрөхийг сонссон тариачин худгийн дээрээс өнгийн хартал хөөрхий шар нь худгийн ёроолд нь харагдав. Тариачин сандран тосгоныхныг дуудаж туслалцаа хvсэв. Томоос том шарыг энэ гvн ёроолоос яж гаргаж авах вэ гэж бvгдээрээ бодоод бодоод арга чарга олсонгvй. Энэ хооронд шарын өрөвдөлтэй мөөрөх дуу хvмvvсийн зvрхийг шимшрvvлж байв. Тиймээс тариачин хөөрхий шарыг тэртэй тэргvй эндээс гаргаж чадахгvйгээс хойш удаан зовоогоод ях вэ дээ, энэ худаг ч гэсэн ширгэж байгаа учраас худгийг шороогоор дvvргэцгээе гэв.

Yvнийг сонссон шар сэтгэлээр унаж, одоо ингээд vхдэг юм байжээ хэмээн бодож улам ихээр гуньж гутрав. Эхлээд өөрийгөө vхнэ гэдэгт итгэж энэ байдалд дасаж байсан шарын толгойн дээрээс шороо унахад тэрээр тvvнийг сэгсрэв. Гэтэл нэгэн санаа тvvнд төржээ. Дээрээс н шороо унах тусам шар сэгсрээд усрээд л байв. Тэгж байтал шороо худгийн амсарт хvрэх vед шар эсэн мэнд худгаас гараад иржээ. Шар гарч ирэхдээ "СЭГСРЭЭД YСЭР, СЭГСРЭЭД YСЭР" гэсээр л байжээ. Тиймээс ёроолд унасан шар сэгсрээд vсэрсээр байгаад гарч иржээ. Шар юунд ч бууж өгөлгvй хатуу зориг тэвчээр гаргаснаас ийнхvv аврагдсан юм гэнэ.

Хvмvvсээ хэзээ ч зориг мөхөстөлгvй, юунд ч бууж өгөлгvйгээр СЭГРЭЭД YСЭР!      (asuult.net)-ээс...


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Арслангийн орд
Мэлхийн орд
Ихэрийн орд
Үхэрийн орд
Би хэн юм бэ?

Найзууд

yuki
Tsoomii






:-)
 
xaax